“BLACK MIRROR” бодит амьдрал дээр: Netflix Streamberry-г ажиллууллаа
- Anu Bymbaa
- Apr 7
- 1 min read
Updated: Jul 1
Shannon Connellan
Орчуулсан, товчлон хүргэв: pxl.mn
Анхааруулга: Энэ нийтлэлд Black Mirror цувралын 6-р улирлын эхний ангиас (Joan Is Awful) spoiler агуулагдаж байна.
Date: 2023/06.20
Netflix-ийн алдарт Black Mirror цувралын шинэ улиралд “Streamberry” гэх хийсвэр стриминг платформ гарч ирдэг. Тэгвэл уг платформ бодит амьдрал дээр promotional experience хэлбэрээр гарч ирлээ — яг л цуврал дээр гардаг шиг.

6-р улирлын эхний анги “Joan Is Awful” дээр жирийн эмэгтэй Joан өөрийн амьдралаар хийгдсэн шоуг Streamberry дээр гарч байгааг олж харснаар үйл явдал эхэлдэг. Илүү гүнзгийрэх тусам тэр шоу яг тухайн хүний хиймэл оюун, AI ашиглан бодитоор бүтээгдэж буй нь ил болдог.
Netflix энэ санааг ашиглан youareawful.com хаягаар “Streamberry туршлага” нэртэй сайт гаргаж, хэрэглэгчдэд өөрсдийн зураг, нэрээ оруулж, хийсвэр шоуны постер бүтээх боломж олгожээ.

Та өөрийн дүр төрх, нэр, үйлдэл зэргийг Netflix-ийн маркетингт ашиглахыг зөвшөөрч байж үргэлжилнэ.
Иймээс “Joan Is Awful” анги дээр гардаг шиг, хэрэглэгч өөрөө мэдэлгүйгээр хиймэл дүр болон хувирч, дижитал орчинд ажиглагдах боломжтой болж байна.
Black Mirror-ыг мэддэг хүн бүрт энэ бол зүгээр нэг маркетинг биш — анхааруулга юм.
Та туршиж үзэх үү? youareawful.com — Гэхдээ Joан шиг болно гэдэгтээ бэлэн үү?
Comentários